13 тохиолдол нэмэгдэв

Өчигдрийн буюу 11-р сарын 25-ны 11 цагаас хойш 4176 хүнд коронавирусийн халдварын шинжилгээ хийжээ. Тэдний 13-аас нь уг вирусийн халдвар илэрсэн аж. Тодруулбал Сэлэнгэ, Орхон аймагт тус бүр дөрөв, Улаанбаатарт гурав, Дархан-Уулд хоёр тохиолдол нэмж бүртгүүлсэн байна. Харин энэ 24 цагийн хугацаанд Говьсүмбэр болон Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдсэнгүй. Одоогоор Монгол улсад батлагдсан тохиолдол 712 байгаагийн 360 нь эмчлүүлж буй. Өвчитнүүдийн биеийн байдлыг ангилбал: Нэн хүнд-1 Хүнд-3 Хүндэвтэр-55 Хөнгөн-301

сэтгэгдэл үлдээх