Хөлбөмбөгийн домог Диего Марадона тэнгэрт халив

Дэлхийн хөлбөмбөгийн домог Диего Марадона 60 насандаа Аргентины нийслэл Буэнос Айресээс холгүй орших Тигра хотод зүрхний шигдээсээр гэртээ нас барсан тухай “АР” агентлаг уламжиллаа.

Тэрээр гурван долоо хоногийн өмнө тархины хоргүй хавдар авахуулах мэс засал хийлгэж, энэ сарын 11-нд эмнэлгээс Тиград нөхөн сэргээлтийн дэглэм барьж байсан билээ. Диего Марадонагийн үхэлтэй холбогдуулан Аргентинд гурван өдрийн гашуудал зарлажээ.

Хосгүй хөлбөмбөгчин тэрээр Аргентиныг 1986 онд дэлхийн аварга, 1990 онд дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн Италийн дундаж баг “Наполи”-г анх удаа улсынхаа аварга болгож чадсан билээ.

Тэрээр түүнчлэн Аргентины шигшээ багийн дасгалжуулагчаар хоёр жил ажиллаад 2010 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд баг нь Германд хожигдсоны дараа халагдаж байв.

Диего Марадона 60 нас хүрснээсээ хойш ийнхүү 25 дахь хоногтоо тэнгэрт халилаа.

 

 

сэтгэгдэл үлдээх