Аргентины домогт хөлбөмбөгч Диего Марадона энэ сарын 25-ны лхагва гарагт хорвоог орхисон билээ.
Тэгвэл түүний цогцсыг ерөнхийлөгчийн "Каса Росада" ордонд байрлуулжээ. Учир нь маргааш өглөөнөөс шүтээнтэйгээ салах ёс хийхийг хүсэгч нэг сая гаруй хүний хөл тасрахгүй цувах аж. Домогт хөлбөмбөгчтэй салах ёслол 48 цаг үргэлжлэх юм.