Хойд Солонгосын иргэн гурван метрийн өндөр хашааг даван Өмнөд Солонгос руу оргожээ

Солонгосын хойгийг хоёр хуваадаг зэвсэггүй бүсэд орших гурван метрийн өндөр хашааг Хойд Солонгосын 30 настай эрэгтэй даван Өмнөд Солонгос руу зугтаж чадсан тухай “Korean Herald” сонинд мэдээлжээ.

Спортын гимнастикийн тамирчин байсан тэрээр энэ сарын 3-нд эх орноосоо ийм аргаар оргосон бөгөөд 14 цагийн дараа Өмнөд Солонгосын цэргүүдэд баригдаад улс төрийн орогнол олгохыг хүсчээ.

Гэвч түүнийг Хойд Солонгосын дэглэмээс зугтсан энгийн иргэн үү, эсвэл сайтар бэлтгэгдсэн тагнуулч уу гэдгийг сайтар шалгажээ. Жишээ нь гурван метр өндөр хашаан дээгүүр хэрхэн давснаа хоёр удаа давтаж үзүүлэхийг хүссэн аж. Тэгээд ч зэвсэггүй бүсийг Хойд Солонгосын цэргийнхний хараанд өртөлгүй, үй түмэн минад дэлбэрэлгүй, хашааны илрүүлэгч системд өртөлгүй эсэн мэнд зугтсан нь эргэлзээ Өмнөд Солонгосын зохих албаныхны эргэлзээг төрүүлж байгаа гэнэ.

30 настай оргодлын нэрийг одоогоор нууцалж байна.

сэтгэгдэл үлдээх