СЕКС ХИЙХДЭЭ БАЯР НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ МЭТ ХАНД

Хүмүүн төрөлхтөнд зугаацаж цэнгэх олон төрлийн явдал байдгийн нэг нь яах аргагүй секс мөн. Гэвч ямар ч алдартан оддоос “Би сексээр зугаацдаг” гэж хэлсэн хүн алга. Эр эм ялгалгүй архи уусан үедээ хүмүүс бэлгийн сонирхолд автдаг нь үнэн. Энэ бол хүний адгуусан чанарыг харуулахаас гадна зугаацах ямар дуртайг нь үзүүлж буй нэгэн илрэл (шинж) ажээ.

Зөөлөн дарс шимчихээд ор хөнжлийн ажилд шунгавал жинхэнэ таашаал эдэлнэ гэж зөвлөдөг сексологичид бий. Тэгвэл америкийн эмч Майкл Винн үүнийг хориглож буй юм. Учир нь тэрбээр Хятадын Даогийн нууцыг судлаад ийн зөвлөх болжээ.

 

Согтуугаар бүү сексд, эрсдэлд орох аюултай

Архи уусан үедээ секс хийхэд хүний биеийн ачаалал уушганд сөргөөр нөлөөлдөг. Хэтэрхий их хүчилдэг тул амьсгаадах хүртэл аюултай үр дагаварт хүргэнэ. Зүрх нь зогссон хүн олон. Согтуу үед удаан тавьдаг гэдэг ортой ч хүн бүр адилгүй, зарим нь яахын зуургүй алддаг. Өөрийгөө сайн хянаж чаддаггүй учир бэлэг эрхтнээ гэмтээж мэднэ.

 

Амрагаа өвтгөхөөс зайлсхий

Эрхтнээ хүүхний үтрээ рүү хэт хүчтэй оруулах хэрэггүй. Эмэгтэйчүүдэд таагүй өвдөлт мэдрэгдэж татгалзаж ч мэднэ. Удаан аажуу, дур хүсэл өдөөсөн хөдөлгөөнөөр үйлдвэл илүү таашаал өгнө.

 

Секст баяр наадамд ирж буй мэт ханд

Сексийг заавал хийх ёстой ажил болгож бүү хувирга. Өдөөгдөөгүй хурьцал нь гар хангалга хийхтэй адил. Ийм сексийг “үхмэл секс” гэх ба эр эм хоёр бэлгийн энергиэ солилцдоггүй. Секст баяр наадамд ирж буй мэт ханд. Ер нь хурьцал бол хайр дурлалын наадам болохоос тэмцээн юм уу бүжиг биш.

 

Секс бол дурлалын гимнастик

Сексийн өмнө ба хойно биеийн хүнд ажил бүү хий. Энэ үед булчингууд их ядарч сексийн энергиэ нөхөн сэргээхэд саад болж стресст ч орох гэм бий. Секс бол зөвхөн амралт. Алжаал тайлах хамгийн таатай гимнастик. Гэхдээ хайрын гоо гимнастик юм.

 

Хоосон үедээ сексдвэл таашаал илүү авна

Хоолоо хэтрүүлж идсэний дараа секс бүү үйлд. Энэ үед үрийн шингэн ялгарах нь багасч, дэлүү хямарна. Харин хоосон үедээ илүү сексд. Яагаад гэвэл зөвхөн таашаал авч сексээр хооллох гэж ажилладаг тул үр дүн нь илүү. Хурьцлын дараа гадил, чавга, инжир идвэл бэлгийн энергийг нөхөн сэргээнэ.

 

Сексдээд усанд орох гэж бүү яар

Хурьцлын дараа усанд битгий ор. Хүмүүс ингэж алддаг. Шүршүүр ч гэсэн хэрэггүй. Учир нь ус бол цахилгаан сайн дамжуулдаг тул энэ нь хүний биеийн энергид хамаарна. Сексдэнгүүтээ усанд орвол энергиэ л алдана. Иймд сексээс ядаж хагас цагийн дараа усны өрөө рүү алх.

 

Давсгаа сайтар суллаад секст ор

Хавьтал хийхээс хорин минутын өмнө давсгаа сулла. Дүүрэн шээстэй давсаг бөөрөнд даралт өгдөг. Эр хүн ганцхан тохиолдлын дараа хурьцмагц шээж болно. Энэ нь эмэгтэйн сарын тэмдгийн үед хавьтсан бол цус, шээсний сувгаар орохоос болгоомжилсон  хэрэг юм.

 

Таагүй үед загас наадуулах хэрэггүй

Орчны нөхцөл тавгүй үед сексээс татгалз. Хичнээн дур хүрсэн байлаа ч. Бохир заваан нөхцөлд бэлгийн замын өвчин тусна. Тэр бүү хэл стресстэй үед сексдэхэд улам дордож мэднэ. Зарим тохиолдолд өвчин даамжран хүндрэх аюул тулгардгийг мартаж болохгүй.

 

Дур хүслээ порно кинонд бүү даатга

Загас наадуулах үедээ өөр хүнийг төсөөлөн таашаал авахыг хичээдэг хүмүүс бий. Маш буруу. Зарим хүн порно кино үзэж байхдаа сексддэг. Дур тачаал хөдөлгөвч эцсийн үр дүн нь муу. Яагаад гэхээр зуршил тогтчихно. Порно киногүй бол секс хийж чадахаа байчихна. Тэрчилэн хиймэл эрхтэн ашиглаж сексддэг хосууд бий. Амьдралын эрүүл хэв маяг шиг таашаалтай секс байхгүй шүү.

 

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Сар

Mhn

Зочин

  • [192.168.1.1]
  • 2 Сар