Зэрлэг зөгийнүүд нислэг зогсоов

Энэтхэгийн Калькутт хотын нисэх онгоцны буудалд сүрэг зэрлэг зөгий зорчигчдын онгоц руу дайрч, хэд хэдэн нислэг тасалдуулжээ. Анх тэднийг 11-р сарын 29-нд илрүүлсэн ба зорчигчдоо хүлээж асан "Вистара" онгоцыг тойрсон зөгийнүүд маргааш өглөө нь хөөрөхөд бэлэн онгоцыг мөргөснөөр нислэгүүд дор хаяж нэг цагаар хойшилсон аж. Нисэх онгоцны буудлын ажилтнуудад зөгийн сүргийг хөөхийн тулд гал сөнөөгчдөд хандахаас өөр арга олдсонгүй. Зэрлэг зөгийнүүдийн эл үйлдлийг тодорхойлж чадаагүй ч шинэ колонио онгоцон дээр байгуулах гэж оролдсон болов уу хэмээн таамагласан байна. Өвчин тархсан болон колони нь хэтэрхий томорсон үед шавжууд ийм үйлдэл хийдэг гэнэ.

сэтгэгдэл үлдээх