КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР ЯМАР ТОХИОЛДОЛД СӨРӨГ БУЮУ “ХУДАЛ” ГАРДАГ ВЭ

Өнөөгийн байдлаар коронавирусийг оношилж илрүүлэх стандарт арга бол хамар, залгиураас арчдас авч коронавирусийн генетикийн материалыг илрүүлдэг полимеразын гинжин урвал болох РСR-ын тест юм. Гэвч зарим тохиолдолд шинжилгээ “худал” гарах тохиолдол байна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвартай хүнийг "халдваргүй" гэж тогтоох, эсрэгээрээ халдваргүй хүнийг "халдвартай" гэж алдах явдал юм. Үүний шалтгааныг тодруулахаар эрдэмтэд 13000 гаруй хүнээс шинжилгээ авч, ямар тохиолдолд халдвартай хүн "сөрөг" шинжилгээтэй гарч буйг тодруулжээ.

Бостон дахь Массачусетсийн Нэгдсэн эмнэлгийн эмч, судлаачид "СOVID-19"-ийн шинж тэмдэг илэрсэн болон бусад шалтгаанаар SAR–Сov-2 халдвар авсан байж болзошгүй гэж үзсэн 15000 гаруй хүний РСR шинжилгээний хариуг судлав. Үүнээс 2700 гаруй хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гэж гарчээ. Тэдгээр хүнд 2 долоо хоногийн дараа 2 дахь РСR шинжилгээг хийхэд 60 хүнээс буюу 2.2 хувьд нь коронавирус илэрсэн байна. Эдгээр хүнд халдварын шинж тэмдэг илрэхээс 1 хоногийн өмнө, шинж тэмдэг илэрснээс 7 хоногийн дараа анхны шинжилгээ хийгдсэн байсан аж.

Үүнээс дүгнэвэл "РСR" шинжилгээг халдвар авах явцын эхэн буюу хожуу үед хийхэд сөрөг гарах магадлал өндөр байгааг эрдэмтэд тогтоожээ.

Эх сурвалжаас Н.Лхамаа

сэтгэгдэл үлдээх