МОНГОЛ БҮСГҮЙ НҮҮР БУДАЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

Дэлхийн аварга шалгаруулах Нүүр будалтын тэмцээнд Бат-Өлзийн Энхчимэг гэгч бүсгүй Монгол улсаа төлөөлөн оролцож алтан медаль хүртэн Дэлхийн аварга боллоо. “Ээгий косметикс” ХХК-ийг үүсгэн байгуулагч ба тус компанийнхаа захирлаар ажилладаг энэ бүсгүй мөн Үндэсний шилдэг трэйнер цомын эзэн болсон байна.

“OMC Hairworld Online Championship” буюу онлайнаар зохион байгуулагдсан энэхүү ДАШТ-д нийт 2000 гаруй нүүр будагч оролцож, 10000 орчим нүүр будалтаар өрсөлдсөн юм. Манай бүсгүй “Stage”, “Commercial bridal”, “Smokey eye make-up” гурван төрөлд оролцож, “Bridal make up” төрлөөр алтан медалийн эзэн болов.

Б.Энхчимэг 2019 онд Парист болсон Нүүр будалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байжээ.

Тэрээр “Энэ тэмцээнд Укрианчууд маш мундаг оролцож байсан ба би өөрийгөө тэдний дээр гарч алтан медаль авна гэж ер төсөөлөөгүй” хэмээн ярьжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх

Ш.Чулуунсүх

  • [192.168.1.1]
  • 22 өдөр

Олон улсын тэмцээнд түрүүлж эх орныхоо нэрийг мандуулж алтан медалиар энгэрээ мялаасан сайхан бүсүйдээ баяр хүргэж ахин олон тэмцээнд түрүүлж энгэр дүүрэн медальтай болоорой гэж ерөөе

Цээгий

  • [192.168.1.1]
  • 22 өдөр

Сайхан мэдээ байна.Баяр хүргэе.