“АЧТАН” ЭМНЭЛГЭЭС 9 ТОХИОЛДОЛ ИЛРЭВ

“Ачтан” эмнэлэг нь Шинэ жилийн баярын дараа 1-р сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд 1-р сарын 3-нд өөрсдийнхөө эмч, эмнэлгийн ажилтнуудаасаа түргэвчилсэн оношлогоогоор шинжилгээ авсан байна. Энэ түргэвчилсэн оношлогоогоор эерэг гарсан иргэд болон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ PCR-ын шинжилгээнд хамруулахад 9 хүний шинжилгээ мөн эерэг гарчээ.

“Ачтан” эмнэлэг нь нийтдээ 134 эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдтэй. 12-р сарын 28-ныг хүртэлх хугацаанд дотор, мэдрэл, хөнгөвчлөх эмчилгээний тасгууд нь ажиллаж байсан байна. Тус эмнэлэг нь 12-р сарын 18-наас эхлээд амбулаториор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг үзэж, асуумжаар судалгаа тандалтыг хийж, мөн хэвтэн эмчлүүлэгчдээсээ түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ авч байжээ. Хамгийн сүүлд тус эмнэлэгт хэвтсэн үйлчлүүлэгч нь 12-р сарын 24-нд хэвтэж, 12-р сарын 28 гэхэд сүүлийн 4 үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргасан байна.

12-р сарын 29, 30-нд тус эмнэлэг нь бүх нийтийн цэвэрлэгээг хийгээд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнуудаа бүгдийг нь амраасан гэсэн мэдээлэлтэй байна.

Ингээд ЭМЯ-аас 12-р сарын 15-наас хойш тус “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд, хэвтэн эмчлүүлсэн, амбулаториор үйлчлүүлж байсан иргэдийг гэрийнхээ ойролцоох түргэн оношлогооны цэгүүд дээр очиж шинжилгээ өгөхийг хүсэж, анхааруулж байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

сэтгэгдэл үлдээх