АНУ-Д ШИНЭ ТӨРЛИЙН МАСК ХУДАЛДААНД ГАРГАЖЭЭ

Cleanshield гэх энэ өвөрмөц тунгалаг амны маск нь загварлаг бөгөөд агаар сайн нэвтрүүлдэг, өндөр хамгаалалттай гэдгээрээ худалдан авагчдын 98%-ийн саналыг аваад байна.

Цаас, даавуугаар хийсэн болон мэс заслын маскнууд нүүрний нэлээд хэсгийг нуудаг ба өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг төдийгүй олон нийтийн өмнө үг хэлэх, харьцахад боломжгүй байдаг. Түүгээр ч зогсохгүй халуун бүгчим байдгаас чийгтэж амьсгалахад таагүй, хэцүү болгодог. Эмэгтэйчүүдийн хувьд нүүр будалтыг нь гэмтээдэг. Олон хүмүүс яг ийм шалтгаанаар маск зүүхээс халширдаг байна. Гэвч яалтай билээ, эрүүл байх нь чухал шүү дээ.

Чухам ийм учраас мэргэжлийн дизайнерууд тохь тухтай, хямд төсөр шийдэл олохоор багт маскийг бий болгох асуудал дээр ажилласны үр дүнд шинэ төрлийн маск бүтээж худалдаанд гаргалаа. Энэ нь дээр дурдсан бүх асуудлыг шийдэж чадсанаараа өндөр хувьтай борлуулагдаж байгаа бөгөөд ямар онцлогтой болох талаар авч үзье:

-Энэ тунгалаг маск нь цан татахгүй, нүдний шилэнд ч манан үүсгэхгүй бөгөөд хөнгөн жинтэй.

-Шууд агаарын дусал нь ам, хамарт хүрэхээс сэргийлдэг ба агааржуулалтын нүх нь илүү чөлөөтэй.

-Байгаль орчинд ээлтэй, аюулгүй өндөр чанартай, эрүүл ахуйн хувьд хүнд хоргүй материалаар хийгдсэн, дахин ашиглах боломжтой.

-Цэвэрлэхэд хялбар бөгөөд савантай ус, угаагч шингэн эсвэл бактерийн эсрэг сальфетка, шүршигчээр цэвэрлэх боломжтой.

-Хэдхэн хормын дотор угааж, амархан хатдагаараа даавуун маскнаас ялгаатай.

-Хайртай хүмүүстэйгээ болон бусадтай харьцахад хялбар, инээмсэглэлээ ч харуулж чадна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

сэтгэгдэл үлдээх