АМИА ХОРЛОХЫГ ЗАВДСАН БҮСГҮЙ АМЬД ҮЛДЖЭЭ

БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Гаундун мужид сонирхолтой амиа хорлолт гарсныг орон нутгийн Nanfang Dialy сонинд мэдээлсэн байна. Тус мужийн Zhongshan хэмээх томоохон гол руу хэт таргандаа гутарсан эмэгтэй амиа хорлохоор үсэрчээ. Гэвч тэрхүү бүсгүй илүүдэл жингээсээ болж усанд живэлгүй хөвж явсныг нутгийн загасчид аварсан байна.

Бүсгүй гүүрэн дээрээс гол руу үсэрсэн ба хачирхалтай нь түүний махлаг өргөн хэлбэртэй, зөөлөн махтай бие нь ус руу оролгүй харин ч урсгал даган хөвж гарчээ. Хамгийн түрүүнд тааралдсан загасчид уг бүсгүйг аврах гэтэл тэрээр татгалзсан тул хүчээр аврах ажиллагаанд оржээ. Загасчдын хөнгөн завь илүүдэл жинтэй эмэгтэйг аврахад дэндүү хөнгөдөөд зогсохгүй бас багадсан гэнэ. Иймд хөвж яваа бүсгүйг загасчны урт модон дэгээгээр дэгээдэн завиндаа ойртуулан хэсэг хөвүүлжээ. Удалгүй аврагчдын моторт том завь ирж татаж гаргасан байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 15 өдөр