​Жирэмсэн эмэгтэйчүүдийг харьяалал харгалзахгүй үзэхийг эмнэлгүүдэд даалгажээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмнэлгийн дарга, ажилчдад албан үүрэг даалгавар өгчээ. Тэрээр дөрвөн чиглэлд үүрэг даалгавар өгсөн байна.

Нэг. Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах чиглэлээр

Хоёр. Эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр ба  шөнийн аль ч цагт иргэдэд олгомжтой болгох

Гурав. Жирэмсний хяналтын ач холбогдлыг таниулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн байна. Ингэхдээ ямар ч эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эмэгтэйд хүндрэл учруулахгүй, оршин суугаа байршилд ойрхон, харьяалал харгалзахгүйгээр тусламжийг үзүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээг авахыг эмнэлгийн дарга нарт даалгажээ. Мөн жирэмсэн үйлчлүүлэгчийг угтаж, эрэмбэлэх тусламж, үйлчилгээг зөв чирэгдэлгүй, шуурхай авахад нь туслахыг анхааруулжээ.

Дөрөв. Албан даалгаврын биелэлтийг тайлагнах чиглэлийг холбогдох албаныханд өгчээ.

Тайлбар

Сэтгэгдэл
Уншиж байна...