ТАКСИ КОМПАНИУДАД ИРГЭД ГОМДОЛТОЙ БАЙНА

Такси компаниуд иргэдэд таксигаар үйлчилж мөнгө олох эрхтэй боловч “такси дуудахаар тусгай дугаар руу залгасан иргэдийг хохироож байна” гэх гомдол ихээр гарах болжээ.

Манай улсад такси дуудлагын үйлчилгээ явуулдаг хэд хэдэн компани бий. Сүүлийн үед тус компаниуд хэрэглэгчдийг хохироосон талаар яригдах болжээ. Учир нь такси дуудахаар тусгай дугаар руу залгахад “Такси байгаа эсэхийг шалгаж байна” хэмээн хэсэг хугацаа өнгөрүүлснийхээ дараа “Уучлаарай! Танай зүг рүү такси гараагүй байна” гэж хэлээд утсаа салгадаг байна. Энэ лавлах руу залгахад багаар бодоход 1 минутанд 550₮ зарцуулагддаг. Иргэд “үйлчлэх боломжгүй, такси алга” гэсэн хариу сонсохын тулд  хамгийн багадаа 1000₮ зарцуулдаг байна. Өдөрт тэрхүү тусгай дугаар руу хэчнээн хүн залгаж такси дуудах үйлчилгээг авч чадахгүй хохирч байгаа нь анхаарал татаж байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...