“Ковид-19” БНХАУ-ын хатуу коммунист дэглэмд ан цав суутал дэлссэнээр тус улсад задрах шинж үүссэн байж болзошгүй

2019 оны 12-р сарын дундуур Хэбэй мужийн Ухань хотод анх дэгдсэн корона хэмээх вирус дэлхий ертөнцийг бүхэлд нь ороон хэрчиж түгшүүрт байдалд оруулаад байгаа билээ. Энэ халдварыг үл тоомсорлон алдсан мөн эхэндээ нуун дарагдуулах гэж оролдсон, эцэстээ цэргийн хүч хэрэглэх дөхсөн зэрэг нь ард иргэдийн зүгээс засгийн газартаа итгэх итгэлийг улам бүр алдагдуулсан юм. Нэг үгээр хэлбэл Си Жин Пингийн тогтоосон хатуу дэглэм, агуу их удирдагч гэсэн нэр хүнд найган гуйвах шиг болсон гэж болно.

1986 онд ЗХУ-д  Чернобылийн сүйрэл хэмээх атомын цахилгаан станцын осол гарсны дараахнаас л коммунист дэглэмд итгэх ард түмний итгэл улам бүр бууран суларсаар эцэстээ задрал явагдсаныг хожим ЗХУ-ын удирдагч байсан Михаил Горбачев хүртэл хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

Тэгвэл энэ удаа Уханиас голомтолсон халдварыг Бүх Хятад даяар эцэстээ дэлхий нийтэд алдсаны улмаас ХКН-ын агуу их нэгдэл, асар нууц хүчинд итгэх итгэл алдагдаж, томоохон хотууд болон муж бүсүүдэд төвөөс тусгаарлах, эдийн засгийн ядмаг бүсүүдээ орхих гэх мэт санал сэтгэл алдагдсан үйл явдлууд ажиглагдах болсон аж.  Иймээс Ковид-19 нь ХКН-ын бат бэх зузаан хэрмийг доргитол цохин ан цав үүсгэсэн түүхэн чухал үйл явдал байж болзошгүй хэмээн олон судлаачид үзэж байна. Нэг ёсондоо эргэлтийн цэг гэж  зарим нь үзэж байгаа ажээ.     

Сэтгэгдэл
Уншиж байна...