Корона вирусыг Д.Трамп, Си Жин Пин, В.Путин, Ромын пап, 14-р Далай лам зэрэг өндөр настай улс төрчдийн амь насанд аюултай вирус гэж ДЭМБ үзлээ

Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай гар барьсан улс төрч, нөхөр корана вирусын халдвар тээсэн байж болзошгүй гэсэн яриа гарсан билээ. Хэрвээ тэгвэл нас нь 73 гарч яваа улс төрчийн хувьд эрсдэл үүснэ гэсэн үг. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ч Оросынхоо хот тосгоноор хамаагүй сэлгүүцэн ард иргэдтэй нүүр тулж гар барин,  өөртөө сэтгэлээ илчилсэн залуу эмэгтэйтэй хүртэл жуумганаад авсан тал бий. Хятадын дарга Си Жин Пин ч нөхцөл байдлыг хяналтандаа атгаж байгаагаа харуулахын тулд Ухань хот руу ч хүртэл аялж очсон билээ.

Тэгвэл корона вирусын мутацид орсон элемент нь зөвхөн уушгинаас гадна зүрхний шигдээс хүртэл үүсдэг болох нь нотлогдсон учраас тэдний энэхүү эрэлхэг зориг, баатарлаг явдал нь эмгэнэл болон хувирахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг ДЭМБ-ын зүгээс анхааруулжээ. Мөн нас өндөр болсон Ромын пап Франциск, Буддын шашны тэргүүн 14-р Далай лам нарыг ч энэ өвчин алаг үзэхгүй гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн сөргөлдөөн өрсөлдөөний улмаас эсрэг талууд нь титэм вирусын халдварыг зориуд тээвэрлэн нөлөө бүхий улс төрчдөд  албаар халдаах тохиолдол гарахыг ч бас үгүйсгээгүй байна. Нэг үгээр хэлбэл коронаг сонгуулийн үеэр өрсөлдөгчөө номхотгох биологийн зэвсэг болгон хэрэглэх арга технологи ч далдуур боловсрогдсон байж болохыг үгүйсгээгүй байна. Мөн Исламын шашны хэт давруу үзэлтнүүд корона вирусыг “байгалиас заяасан үй олноор нь сөхрүүлэх зэвсэг“ хэмээн өхөөрдөн нэрлэж түүнийг судлах ажилд олон арван сая доллар цацаад эхэлсэн нь давхар түгшүүр төрүүлж байгаа ажээ.

Сэтгэгдэл
Уншиж байна...