Цөмийн пуужинд ашигладаг хүчтэй химийн бодис зарах гэж явсан монголчууд цагдаа нарт гардуулжээ

Монголчууд цөмийн зэвсгийн наймаагаар оролддог болоо юу даа. Орос шиг АКА-47, Т-72 танк мэтхэнээр бизнес хийхгүй бүр тэднээс давж атомын зэвсгийн эд материалаар наймаа хийдэг болжээ. Үүнийг нотлох мэт саяхан Нийслэлийн СБД-ийн нутаг, Хангай хотхоны хажууд П, Б, Д, Н, А нар бүлэглэн машиндаа үл мэдэгдэх химийн бодис тээн  зарж борлуулахаар явж байхад нь Эрүүгийн цагдаагийн газраас саатуулж баривчилсан байна.

Уг химийн бодис нь “Луна” хэмээх нэртэй 1 кг орчим жинтэй, цөмийн пуужингийн хурдасгуур хийхэд ашигладаг, нэмэх 700 градуст хайлж задрал явагддаг бөгөөд уураар нь амьсгалвал хор нь хүний биеэс огт гадагшилдаггүй цацраг идэвхт бодисын өндөр агууламжтай химийн бодис байсан ажээ.

Харин энэ  ховор чухал, эвгүй бодисыг чухам хэнд зарах гэж явсан нь одоохондоо тодорхойгүй байна. Бодвол цөмийн зэвсгээр хөөцөлдөх донтой хойд солонгосчуудад зарах гэж төлөвлөсөн байж болзошгүй гэсэн таамаг гараад байгаа. Авах эзнээ олж байж л ийм бодисыг зарахаар тээвэрлээд явах нь гарцаагүй. Энэхүү ховор химийн бодис хаанаас ямар аргаар гарч ирэв, уг мэдээллийг Эрүүгийн цагдаагийнхан ямар замаар олж аваад атомын зэвсгийн наймаачдыг замд нь саатуулав гэх мэт олон зүйл нууцлаг үлдлээ. Цөмийн зэвсгийн хурдасгуур хийхэд ашигладаг маш хүчтэй химийн бодисоор газар тариалан бордох гээд ачиж яваагүй нь тодорхой.

Сэтгэгдэл
Уншиж байна...