Хэрүүл зодоон болж байж 54 кг-ын жинд Иордан явсан Э.Цэндбаатар Өмнөд Солонгосын боксчинд ялагдаж дасгалжуулагчдынхаа уурыг барлаа

Иордан улсад болж буй олимпын эрх олгох тэмцээний эхний өрдүүдэд рингэн дээр гарсан манай боксчид медальд хүрч чадалгүй ялагдал хүлээсээр байна. Гэхдээ Х.Энхмандах, эмэгтэй боксчин Л.Алтанцэцэг нар өрсөлдөгчөөсөө илт давуу тоглосон ч шүүгчдийн булхайтай шүүлтээр онооны зөрүүгээс болж ялагдал хүлээсэн нь харамсалтай. Хамгийн сонирхол татаж байсан тамирчин бол 57 кг-ын жинд Х.Энх-Амарын оронд хүчээр дасгалжуулагч нар нь явуулсан  ДАШТ-ын хүрэл медальт, жингийнхээ чансаанд дэлхийд 2-рт эрэмбэлэгдсэн Э.Цэндбаатар байлаа. Иордан явахын өмнө боксын шигшээгийнхэн энэ асуудлаас болоод Хандгайтад багш, дасгалжуулагч гэлтгүй талцан зодолдож Залуучуудын шигшээгийн дасгалжуулагч О.Батхүү зодуулсан гэсэн мэдээлэл цацагдаж байсан билээ.

Тэгвэл Х.Энх-Амарын оронд ийм их хэл амтай Иордан явсан боксчин Э.Цэндбаатар маань 57 кг-ын жинд Өмнөд Солонгосын боксчин 2014 оны Азийн аварга Хам Сёонгтой өрсөлдөөд онооны зөрүүгээр ялагдаж дасгалжуулагчдынхаа уурыг барахад хүргэжээ. Магадгүй түүний оронд жиндээ л шилдгийн тоонд орж байсан Х.Энх-Амар явсан бол олимпын эрх зулгаагаад ирэх байсан ч юм бил үү, хэн мэдлээ. Лондоны олимпын өмнө боксчин У.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө жинд боксчин Энхзоригтой сорилын тулаан хийж ялаад Лондон хотыг зорин очиж олны итгэлийг алдалгүй хүрэл медаль хүртээд ирж байсан билээ.  Харин Э.Цэндбаатарын хувьд тийм их хэл амтай Иорданыг зорьсон гэхэд медалийн оосор ч үгүй рингэнээс буусан нь аргагүй л толгой сэгсрэхэд хүргэж  байна.

Сэтгэгдэл
Уншиж байна...