УИХ-ын гишүүний сэтгэл зүй хийгээд корона вирус (Егөө)

– Монголд корона вирус илэрчихлээ.

УИХ-ын гишүүн:

– Үү… ямар гоё мэдээ вэ, яг уу?

– Яг яг. УОК мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн:

– Тэгвэл одоо халдвар тархаад сонгууль хойшлох нь ээ.

– Тэгж л таарах нь шиг байна. Сонгууль байтугай олимпыг хойшлуулна гэж байна ш дээ.

УИХ-ын гишүүн:

– Ээ ашгүй ашгүй. Хийж амжаагүй ажил, шууж чадаагүй мөнгө зөндөө байсан юм. Харин нөгөө вакцин золиг нь хэзээ гарах нь вэ.

– ДЭМБ доод тал нь 12-16 сарын дараа вакцин нь бэлэн болно гэж битүү утгатай үг хэлсэн дээ.

УИХ-ын гишүүн:

– Өө тэгвэл дор хаяж ахиад нэг жил УИХ-ын гишүүнээрээ явах маань баталгаатай юм байна. Бушуухан утасдаж бусдадаа энэ сайхан мэдээг дуулгая.

(Энэ лав эмэгтэй гишүүн байсан байх аа. Хэн гэдгийг нь таагаарай)

Сэтгэгдэл
Уншиж байна...