АНУ-ын төрийн департамент Хятадын Элчинг дуудан “Тахал тараасан хариуцлагаас Хятад улс зугтааж болохгүй“ хэмээн зэмлэжээ

Дэлхийн эдийн засгаар тогтохгүй 100 гаруй улс орны ард иргэдийн амь нас, хэвийн амьдралыг бусниулан “дайны түгшүүрт” байдалд оруулаад байгаа Ковид-19 халдвар анх хаанаас дэгдсэнийг дэлхий нийт сайн мэдэж байгаа билээ. Гэвч сүүлийн үед БНХАУ-ын Гадаад яамны албан төлөөлөгч корона вирусыг АНУ-ын цэргийнхэн зориуд Ухань хотод авчирч тараасан гэх мэтээр албан мэдэгдэл хийх болсон билээ.
Ер нь энэ тахал намжихад анх вирусыг дотроо үүсгэж гадагш нь алдаж тараасан Хятад улс олон улсын өмнө гэм буруутан болж магадгүй. Хамгийн их хохирсон улс орнуудад мөнгөн төлбөр төлөх асуудал ч үүсэж мэдэхээр байгаа.
Тэгвэл ийм шийтгэлийг өөрсдөөсөө холдуулахын тулд Хятадын зүгээс АНУ-ын цэрэг армийнхан тараасан гэсэн гаргалгаа гаргаж ирсэн нь сонирхол татаж байгаа юм.
Харин саяхан АНУ-ын төрийн депертамент тус улсад суугаа БНХАУ-ын элчин сайдыг дуудан авчирч “Энэхүү тахалыг дэлхий нийтэд анх үүсгэж тараасан гэм буруугаа Хятад улс хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ алдаанаасаа зугтааж өөр улс орнууд руу чихэх гэж оролдох хэрэг байхгүй. Учир нь танай орны иргэд байгаль дээр нэг дор хамт нийлж амьдардаггүй амьтдыг нэг торонд хашиж хийгээд зарж байсны улмаас л ийм хувирсан вирус гадагшаа алдагдсан. Энэ тахлаас хүн төрөлхтөнд учраад байгаа хор хохиролын бурууг Хятад улс хүлээн зөвшөөрөх ёстой“ гэсэн хатуу мэдэгдэл өгсөн байна.
Эндээс харахад короана вирусын тархалт намжиж зогссоны дараа энэ тахлыг гадагшаа алдаж тараасны хариуцлага нэхэх, олон улс орны эдийн засагт учруулсан хор хохиролыг нөхөж төлүүлэх гэсэн улс төрийн том шалтаг их гүрнүүдийн дунд бий болох нь тодорхой байна. Хэрвээ эдүгээ вирусын халдвар тархаад буй дэлхийн 150 гаруй орны засгийн газрууд нийлээд олон улсын Гаагийн шүүхэд хандан БНХАУ-ыг хүн төрлөхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, онц халдвартай өвчнийг хайхарч үзэлгүй алдаж тараасан хэмээн нөхөн төлбөр шаардвал БНХАУ маш хүндхэн байдалд орж мэдэх юм.

Сэтгэгдэл
Уншиж байна...