АНУ МЭТИЙН ХӨГЖИЛ БУУРАЙ ОРНООС БУШУУХАН ШИГ ЭХ ОРОНДОО ИР ХЭМЭЭН ИХ НАЯД ДОЛЛАР НӨӨЦӨЛСӨН НОРВЕГЧҮҮД ҮНЭНХҮҮ ААРХАЖ БАЙНА АА

Дэлхий дээр эрдэс баялгийн ашгаа зөв хувиарлан нөөцөлж “Баялгийн хараал”-д өртөлгүй жинхэнэ “Эрдэнэсийн сан” байгуулж чадсан ганц улс нь Европын холбооны Норвеги улс гэдэг. 2019 оны нэгдүгээр сард тус улсын “Баялгийн сан” нэг их наяд долларын нөөцтэй болсоноо дэлхийд гайхуулан зарласан. Ингэж хөгжиж, баялгаа зөв нөөцөлж чадсан орон гэдэг гамшиг зовлон тохиоход үнэнхүү пээдгэр байдаг юм байна.
Өчигдөрхөн Норвегийн засгийн газар юу гэсэн уриалга гаргасан гээч. Гадаадад суралцаж байгаа бүх оюутнууддаа хандан “Бушуухан эх орондоо ир” гэж уриалахдаа “АНУ мэтийн хөгжил буурай, төрийн үйлчилгээ муутай улс оронд өвдвөл хэцүүднэ. Түүний оронд эх орондоо ирж үнэ төлбөргүй эмчилгээ хурдан ав” гэсэн байна лээ.
Манайхыг уг нь 1990 оноос хойш хэдхэн хүн хувааж идэхээс өөр системээр зөв удирдлагатай явсан бол өдийд нэг их наядаа болъё гэхэд 500 тэрбум долларын нөөцтэй байх байсан гэдэг. Даан ч баялгийн хараал хүрсэн гэлцдэг.
Хэрвээ бид өнөөдөр Норвеги шиг байгалийн баялгийн ашгаа тийнхүү зөв хуримтлуулж чадсан бол Турк, Япон, Герман, Өмнөд Солонгост байгаа иргэдээ авахаар гуравхан “бойнг” ээлжлэн нисгэх биш харин ч тус бүрт нь нэг улс руу зургаан бойнг зэрэг нисгэн ард иргэдээ хуу хамаад зогсохгүй эх орондоо ирмэгц нь 20 мянган хүнийг тусгаарлах чадалтай эмнэлэгт нэгмөсөн хэвтүүлээд өндөр эмчилгээ хийж гайхуулах байж дээ.
Өнөөдөр ч гэсэн бид ирээдүй хойчдоо нөөцөлж хадагдах ёстой баялгаа “Эрдэнэс таван толгойн“ хувь гэх мэтээр хүн бүр 100 мянган төгрөгөөр тооцон тараахаар зэхээд л байж байна. Тэрхүү тараахаар зэхсэн мөнгөө ер нь энэ өвчний эсрэг тэмцэлд ашиглавал яасан юм бэ.

Сэтгэгдэл
Уншиж байна...