АНУ-ЫН 360 САЯ ИРГЭД ТАХЛААС БОЛООД ШҮДЭЭ ХҮРТЭЛ ЗЭВСЭГЛЭЭД ЭХЭЛСЭН НЬ ТРАМПЫГ ТҮГШЭЭЖ БАЙНА

“Ковид-19”-ын халдвар нэлэнхүй тархах хандлагатай болсон АНУ-ын иргэд дэлгүүрийн хүнсний лангуунуудыг хоослохоос гадна зэвсгийн дэлгүүрүүдийн үүдэнд урт оочер дараалал үүсгэн дугаарлах болцгоосон аж. Хөл хорио тогтоож эхэлбэл зэвсэг хүмүүст ямар хэрэгтэй юм. Түүнийг тогоон дотор хийгээд чанаад идэж болохгүй шүү дээ.

Гэвч америкийн олон мянган иргэд яваандаа тахал улам их тархаж хүнсний болон нэн шаардлагатай барааны хомсдол нүүрлээд эхэлбэл дээрэм тонуул гаарч мэднэ. Гэр бүлээ хамгаалах хэрэгтэй гэсний үүднээс ийнхүү шүдээ хүртэл зэвсэглээд эхэлсэн юм байна. Лос-Анжелос хотын нэгэн зэвсгийн дэлгүүрийн үүдэнд л гэхэд 100 орчим метр урт дараалал үүсэж, зарим төрлийн бууны сумны нөөц шавхагдан дуусажээ.

Чанга гараар атгадаг БНХАУ тийм явдал гаргалгүй цэргийн хүчээр нам дарж чадсан бол эрх чөлөө задгайрсан, хар тамхины хэрэглээ даамжирсан АНУ-д магадгүй өргөн хэрэглээний барааны хомсдол үүсвэл ямар ч гэмт хэрэг гарч болзошгүй билээ. Тиймээс л дэлхийн хамгийн хүчирхэг арми болох АНУ-ын зэвсэгт хүчиндээ ч итгэлгүй ард иргэд нь өөрсдөө бүрэн зэвсэглээд эхэлжээ.

Хэрвээ АНУ-д ийм их зэвсэглэсэн иргэд эмх замбараагүй байдал өдөөж, үймээн самуун дэгдэж тэдэнтэй нэгдсэн улсын арми тулгарах юм бол ёстой л жинхэнэ хоёрдугаар иргэний дайн тус улсад үүсэж мэдэх юм даа. Тиймээс АНУ-д аж төрж байгаа монгол иргэдээ ч гэсэн алсдаа татаж авах хэрэгтэй болсон юм биш үү.

Сэтгэгдэл
Уншиж байна...