Коронавирусийн 5 дахь тохиолдол илэрлээ

2020 оны 3-р сарын 16-ны өдрийн Тусгай үүргийн Берлин – Москва – Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30 настай эмэгтэйн шинжилгээний хариу эерэг буюу коронавирус илэрч Монгол улсад 5 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ иргэн Итали улсаас ирсэн ба өчигдөр буюу 3-р сарын 16-нд Германаас онгоцоор ирж бүртгэгдсэн зорчигчоос хол суусан, ойрын хавьтал биш гэж үзэж байгаа юм байна.
“Ер нь гадаадаас ирж байгаа шинж тэмдэг бүхий иргэдийг Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Итали, Иран, Өмнөд Солонгосын Тэгү, Пусан гэсэн хотуудаас ирж байгаа иргэдийг шинж тэмдэггүй ч гэсэн ХӨСҮТ-д хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлж, онош тодруулах үйл ажиллагааг явуулж байгаа нь оновчтой тактик гэж үзэж байна. Онош нь батлагдсан 5 тохиолдлыг ДЭМБ-аас өгсөн зөвлөмж, заавар, удирдамжийн дагуу ЭМЯ-ны сайдын тушаалаар баталсан журам заавраар эмчилж байна. Онош батлагдсан 5 иргэний биеийн байдал тогтвортой, эмчилгээ оношлогоо нь тасалдсан асуудал байхгүй, эм эмнэлгийн хэрэгсэл хангалттай байгаа” гэж ЭМЯ-аас мэдээлж байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...