АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ БЕЛОРУСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ А.ЛУКАШЕНКОГИЙН ТУСЛАХ БОЛМООР ЮМ ДАА

Сонгуульд оролцох хугацаа нь дөхсөн АН-ын дарга С.Эрдэнэ саяхан нэр хүнд илт давуу яваа МАН-ын рейтэнгийг унагаах зорилгоор сошиал давалгаа маягийн тэрсүүдүүхэн мэдэгдэл хийсэн биш гадаад дотоодгүй нэр нь улам унаж элдвээр чичлүүлэхэд хүрсэн билээ. Тэрбээр Монгол улс гадаадаас иргэдээ татаж авчирсаныг буруутган, “Хэдхэн хүнээс болоод 3 сая иргэний амь нас эрсдэлд орох ёстой юм уу. Голдуу дарга нарын эхнэр хүүхдүүдийг зөөх зорилгоор корона оруулж ирлээ“ хэмээн дургүйцэж байгаагаа мэдэгдсэн юм.

Гэвч ийнхүү сондгойрч ялгарах гэсэн биш харин сох балбуулна гэгчээр сошиал болон олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр С. Эрдэнэ шиг амиа бодсон тэнэг хүн Монгол улсад байхгүй болж хувирлаа. Үнэхээр АН-д сонгуулийн хүчтэй пи-ар зөв хийх хүмүүс ховордсон нь С.Эрдэнэ даргын энэхүү бөх хүнээс гармаар бүдүүн үгнээс нь ил харагдаж байна. Гэхдээ өнөөдөр ганцхан Монголд л С.Эрдэнэ ганцаараа гадаадад байгаа хүмүүсээ ингэж адласан гэвэл үгүй юм. Өчигдөр Белорусийн ерөнхийлөгч А.Лукашенко ”Байдал хүнд үед гадагшаа битгий яваач гэж зөндөө л хэлсэн. Хэлсээр байтал гадагшаа зугаалсан хүмүүс өөрсдөө буруутай. Одоо байгаа байгаа улсууддаа өөрсдийгөө л хамгаал. Тусгай зориулалтын нислэг энэ тэр гэж байхгүй шүү. Тэр Польш руу ч нисэх онгоц явуулахгүй“ хэмээн ил тод мэдэгдсэнээр С.Эрдэнэ дарга энэ хорвоод ганцаараа биш гэдгийг харуулав.

Уг нь манай АН-ын дарга маань Монголд биш Белорусьд байсан бол ерөнхийлөгч А.Лукашенкотой ихээхэн санал нийлээд зөвлөх ч юм уу туслах нь болчихсон дэгдэж явах байсан юм биш үү. Өнөөдрийн байдлаар Белорусь улсаас гадаадын улс оронд “хоригдсон” 245 мянган иргэн эх нутагтаа эргэн очих хүсэлт тавьсан юмсанж. Манай улсаас ч гэсэн 250 мянга орчим иргэн маань гадаадын улс орнуудад байгаа бөгөөд тэдгээр 15 мянга орчим нь ойрын хугацаанд эх орондоо буцаж ирэе гэсэн хүсэлт гаргаад байгаа билээ. А.Лукашенко шиг хүмүүс манайд цөөхөн болохоор тэдгээр хүсэлт гаргасан хүмүүсийг ар араас нь татаж авах нь тодорхой.

Сэтгэгдэл
Уншиж байна...