БНХАУ-Д НЭГ ӨРХ ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ БАЙХ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Хятад улсад олон арван жилийн турш хэрэгжүүлж байсан “нэг хүүхдийн бодлого”-оо 2016 онд цуцалж, хоёр хүүхдийн хязгаарлалтаар сольсон ч төрөлтийн тогтвортой өсөлтөд хүргэж чадаагүй юм. Хятад хосуудын хувьд амьдралын зардал хэт өндөр, амьдралын дарамт асар их байгаа нь хамгийн ихдээ хоёр хүүхэдтэй байх сонирхолд хүргэжээ.

Үүнээс үүдэн БНХАУ-д “Нэг өрх гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөх” бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос “Нэг өрх гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөх бодлого нь урт хугацаандаа тус улсын хүн амын насны бүтцийг сайжруулж, хүн амын дундаж насыг залуужуулан, нийгмийн эрч хүчийг нэмэгдүүлэхэд тусална” хэмээн онцолж байна.

– Хятад улс яг одоо хүн ам ихтэй их гүрнээс хүний нөөц баялагтай их гүрэн рүү шилжих асар том стратегийн боломжит цаг үе тохиож байна. Нэг өрх гурван хүүхэд төрүүлэх бодлого хэрэгжиж эхэлснээр хүн амын эдийн засгийн хөгжилд үзүүлэх хувь нэмэр нэмэгдэж, төрөлтийн төвшин жил ирэх тусам буурч буй эрсдэлийг бууруулна. Ингэснээр хүн амын асуудлыг ерөнхий байдлаар шийдвэрлэж, орчин цагийн хүчирхэг социалист орныг цогцлоох хүн амын таатай орчныг бий болгож чадна” хэмээн Үндэсний Эрүүл мэндийн хорооны холбогдох албан тушаалтан хэлж байна.

Тэрээр “Жирэмсний амралт, даатгалын тогтолцоог сайжруулж, татварын болон орон сууцны, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх хууль ёсны эрх ашгийг хамгаалах зэрэг бодлогын дэмжлэг үзүүлэх ажлыг сайжруулах болно” гэлээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...