КОРОНАВИРУСИЙН “ДЕЛЬТА” ХУВИЛБАР ДЭЛХИЙН 80 УЛСАД БҮРТГЭГДЖЭЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Энэтхэг улсад анх батлагдсан “Дельта” хэмээх коронавирусийн хувилбар дэлхийн 80 улс оронд бүртгэгдээд байгааг лхагва гаригт мэдээллээ. Тайланд улсад мягмар гаригийн байдлаар “Дельта” хувилбар бүртгэгдсэн мэдээллийн тоо 7 хоногийн өмнөхөөс 6-гаар нэмэгдсэн байна.

Их Британид анх батлагдсан “Альфа” хувилбараар халдварласан тохиолдлын тоо 7 хоногийн өмнөхөөс 164 болж, 3 дахин өссөн бол Өмнөд Африкт тархсан “Бета” хувилбар 115 улсад илэрсэн байна. Үүнээс гадна “Гамма” хувилбарын тоо Бразилд тогтоогдсон 4 нэмэгдээд, нийт 68-д хүрчээ.

ДЭМБ дэлхий даяар халдварын тохиолдол, нас барсан хүний тоо буурах хандлагатай байгаа ч олон оронд вакцины хүртээмж хангалтгүй байгааг анхааруулаад, ялангуяа Африкт халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх 7 хоногийнхоос 44 хувиар өссөнд ихээхэн санаа зовниж байгаагаа мэдэгджээ.

Дэлхийн хүн амын нас баралт өндөр хэвээр, өдөр бүр 10.000 гаруй нас баралт бүртгэгдэж байгаа тул вакцины тархалтыг хурдасгах чиглэлээр хамтран ажиллахыг ДЭМБ уриалав.

Орч. Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...