16-17 НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 16-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтанд хамруулж эхэллээ. Вакцинжуулалтанд хамрагдах хүүхдүүд Файзер вакцин хийлгэх ба вакцинжуулалтыг тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр хийх юм байна. Нийслэлд 16-17 насны 33 мянга гаруй хүүхэд байгаа аж.  

Хүүхдээ вакцинжуулалтанд хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ Файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хүүхдийнхээ хамт очиж, зөвшөөрлийн хуудсыг бөглөнө. 

Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудсанд вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж, тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...