АФРИК ГАРАЛТАЙ ЖОРЖ ФЛОИДЫН ХӨШӨӨГ НЬЮ-ЖЕРСИ МУЖИД БАРЬЖЭЭ

АНУ-ын Нью-Жерси мужийн захиргаа Жорж Флойдод хүндэтгэл үзүүлж гадаа талбайдаа түүний хүрэл баримал бүхий хөшөөг байршууллаа.

2020 оны 5-р сарын 25-нд Миннеаполис хотын цагаан арьст цагдаа Жорж Флоидыг 10 минутын турш хүзүүн дээр нь өвдөглөж, амьсгалах боломж өгөлгүй байлгасаар нас барахад хүргэжээ. Түүний үхэл нь хар арьст америкчуудтай цагдаа нар зүй бусаар харьцдаг байсан талаарх яриаг дахин дэгдээж, нийгэм, эрүүгийн эрхзүйн шинэчлэл хийхийг уриалж, орон даяар эсэргүүцлийн жагсаал хийв.

Уг хүрэл хөшөө нь 320 кг орчим жинтэй бөгөөд жүжигчин, кино найруулагч Леон Пикнигийн захиалгаар уран зураач Стэнли Уоттс барималджээ.

‘Энэ хөшөө хажуугаар нь өнгөрөх хүмүүст илүү идэвхтэй, зоригтой байх урам зориг өгнө гэж найдаж байна’ хэмээн Хотын дарга Рас Барака уг урлагийн бүтээлийг толилуулах ёслолын ажиллагаан дээр хэлжээ.

Дашрамд дурдахад, өчигдөр буюу Пүрэв гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Боолчлолыг халсан өдөр”-ийг улсын хэмжээнд баяр, амралтын өдөр болгон тэмдэглэх зарлигт гарын үсгээ зуржээ. Ингэснээр 6-р сарын 19-ний өдөр америкчуудын хувьд бүх нийтийн амралт, баярын өдөр болох юм байна.

Орч. Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...