ЗАСГИЙН ГАЗРААС НААДМЫГ ХОЙШЛУУЛАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Өнгөрөгч лхагва гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гаргасан билээ.

Харин өнөөдөр Засгийн газраас коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан цахим наадмыг хойшлуулах саналыг гаргажээ. Мөн халдварын тархалт буурах үед буюу наймдугаар сард улсын болон аймаг, сумдын наадмыг зохион байгуулах асуудал яригдах юм байна.

Энэ саналыг маргааш буюу 6-р сарын 19-ний өдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ. Шадар сайд хувьд цахим наадмыг хойшлуулах санал гаргасан гэдгийг мэдээллэв.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...