7-Р САРЫН 1-НЭЭС ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ САНАЛЫГ УОК-ЫН ДЭРГЭДЭХ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ ГАРГАВ

Сүүлийн үед цар тахлын халдвар тогтмол 2000 давж, коронавирусийн халдварын улмаас энэ зургадугар сард 164 хүн нас барж, нийт нас баралт 447-д хүрсэн таагүй байдал үүсэж байгаатай холбогдуулан УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл 7-р сарын 1-нээс хатуу хөл хорио тогтоох санал гаргалаа.

Энэ талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ийн судлаач доктор Т.Бэгзсүрэн “Долдугаар сарын 1-нд хөл хорио тогтоох тооцооллыг Засгийн газарт хүргүүлсэн. Цар тахлын халдвар нэмэгдэж байгаа одоогийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох нь зүйтэй хэмээн үзэж зөвлөмжийг хүргүүллээ. Өмнө нь зургадугаар сарын 15-нд халдварын тохиолдол буурах тухай тооцоолол гарсан ч үр дүнд хүрсэнгүй. Хөл хорио тогтоохгүй байвал халдварын нөхцөл байдал хүндэрч, долдугаар сарын 1-нээс эмнэлгүүдийн ачаалал оргилдоо хүрнэ. Иймээс хөл хорио тогтоох саналыг хүргүүлсэн” гэлээ.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...