ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН НЭЭЛТИЙН НИСЛЭГИЙГ УБ-ТОКИО ЧИГЛЭЛД ХИЙНЭ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын нээлтийн нислэг долдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэгдэнэ. Шинэ нисэх буудлын тухай эхний нислэгийг “МИАТ” Төрийн өмчит хувьцаат компанийн онгоцоор хийнэ гэдгийг тус компани мэдэгдлээ. Долдугаар сарын 4-ний өдрийн 11:40 минутад хөөрөх тус онгоц нь оройн 23 цагийн орчимд эргээд газардана.

Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар долдугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийтдээ 23 удаагийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, Казахстан зэрэг улс орнууд руу хийнэ гэж төлөвлөжээ. Ингэхдээ тасалбар борлуулах болоод нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжсэн учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...