ТУУЛ ГОЛЫН ЭХЭНД МИНЖ НУТАГШУУЛЛАА

Туул голын усны урсацыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар эко-системийн доройтлыг бууруулан, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 онд ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийтдээ 34 бодгаль Евразийн минжийг авчирч өсгөж байна. Минж үржүүлэн, нутагшуулах ажлын хүрээнд 2012-2020 он хүртэл нийтдээ 57 бодгалийг Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж зэрэг голуудад нутагшуулжээ.

Энэ жил “Минж үржүүлэх, нутагшуулах төвд” төслийн хугацаанд анх удаа 1 бодгаль минжнээс 5 ихэр дүдэр төллөсөн онцлогтой аж. Нэмж нас биед хүрсэн 3 бүлийн 6 бодгаль минжийг Туул голын эхэнд нутагшуулахаар тавьжээ.

Цаашид Туул голын эхэнд 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна. Ингэснээр байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх, улмаар өөрөө өсөж үржих боломж бүрдэх юм байна.

Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны төрөлд орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон байдаг.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...