НЭМЖ 12-15 НАСНЫ ХҮҮХДИЙГ ВАКЦИНЖУУЛНА

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас 12-15 насны хүүхдүүдийг ирэх Даваа гаригаас эхлэн Файзер вакцинаар дархлаажуулах ажлыг төлөвлөж байгаа тухай танилцууллаа.

Засгийн газрын зүгээс хүүхдүүдийг вакцинжуулж дархлаажуулах асуудал дээр нэлээд нухацтай хандсан. Европын холбоо болон АНУ зэрэг эмийн хатуу зохицуулалттай улс орнууд 12-оос дээш настай хүүхдүүдээ Файзер компанийн вакцинаар дархлаажуулж байгаа. Монгол улс тодорхой судалгаа шинжилгээнүүдийг хийж, үйлдвэрлэгч компанийн зүгээс зөвлөмжийг авсан. Уг зөвлөмжөөр 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн зөвлөмж ирсэн. Мөн ирэх Даваа гаригт ДЭМБ болон холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, энэ зөвшөөрлийг авсан. Албан ёсны зөвлөмж энэ долоо хоногтоо албажиж ирэх мэдээллийг Эрүүл мэндийн сайд хийсэн. Иймээс ирэх Даваа гаригаас 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах ажил эхэлнэ.

Улсын хэмжээнд 12-17 насны 290.000 орчим хүүхэд байдаг байна. Үүгээрээ хүн амын 10 орчим хувийг дархлаажуулах боломж бий болж байгаа юм.

Одоогоор 16-17 нас хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг дархлаажуулах ажил амжилттай явагдаж байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...