КРАСНОЯРСКИЙН ХЯЗГААРТ АЯЛЖ ЯВСАН ЖУУЛЧИД РУУ БААВГАЙ ДАЙРЧЭЭ

ОХУ-ын Красноярск хязгаарын дархан цаазат “Ергаки” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялж явсан жуулчид руу баавгай дайрсан байна. Энэ талаар зургадугаар сарын 22-ны Мягмар гаригт Онцгой байдлын яамны бүсийн хэлтсээс сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Жуулчдын бүлэгт 13 хүн байсан ба 16 настай өсвөр насны хүү нас барж, өөр нэг хүн бэртсэн аж.

‘Известия’ сонины мэдээлснээр талийгаач өсвөр насны хүү жуулчин биш, нутгийн оршин суугч байжээ. Зургадугаар сарын 21-нд хүү ганцаараа ой руу явсан байна. Насанд хүрсэн хоёр жуулчин түүнийг эрж хайхаар ой руу яваад баавгайтай тааралдсан ба өсвөр насны хүү аль хэдийнэ баавгайд алуулсан байлаа. Эрчүүдийн нэг нь баавгайг хөөх гэж оролдоод бэртжээ.

Япон улсад зургадугаар сарын 18-нд зэрлэг баавгай дайрч, дөрвөн хүн шархадсан гэсэн мэдээлэл мөн гарсан. Баавгай тэнүүчилж яваад цэргийн баазын шалган нэвтрүүлэх цэг рүү авиран орсон байна. Улмаар хүмүүс рүү дайрсан учир баавгайг устгахаас өөр аргагүй болжээ.

Орч. Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...