Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар Мобиком корпорацитай үндсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллана

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Л.Тулгабаатар Мобиком корпорацийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын иргэдийн ухаалаг хэрэглээг дэмжих төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар ярилцсан юм. Тухайлбал, механик тоолуурыг хэрэглээнээс хасаж, тоолуурын мэдээлэл дамжуулах дата төхөөрөмжийг нийслэлийн айл өрхүүдэд суурилуулах болон бусад инноваци, дэвшилтэт технологийг хэрэглэгчийн гарт хүргэх асуудлаар уулзалт хийсэн юм.

Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар

Сэтгэгдэл
Уншиж байна...