О.ГҮНДЭГМАА НЭРЭЭ ТАТСАНААР ЗАЛУУ ТАМИРЧИН Ц.АНУДАРЬ ОЛИМПОД ОРОЛЦОХООР БОЛОВ

0

Манай улсын баг тамирчид 1964 оноос хойш Олимпод тасралтгүй оролцсоор байгаа билээ. Энэ удаагийн Олимпод одоогийн байдлаар 42 тамирчин өрсөлдөхөөр болоод байна.  

Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, залуу тамирчин Ц.Анударь нар сонгон шалгаруулалтад өрсөлдөж, О.Гүндэгмаа илт давуу байдлаар ялалт байгуулав. Гэвч тэрбээр Анударьд боломж олгож нэрээ татав.

Ийнхүү “Токио-2020” олимпын наадмын холимог төрөлд манай улсаас Э.Даваахүү, Ц.Анударь нар оролцохоор болжээ.

Эх сурвалжаас Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...