КОРОНАВИРУСИЙН ХОЁР ӨӨР ВАКЦИН ТАРИУЛАХАД ҮР ДҮНТЭЙ БАЙГААГ СУДАЛЖЭЭ

0

Их Британийн Оксфордын их сургууль дээр коронавирусийн хоёр өөр компанид үйлдвэрлэсэн вакцинуудыг хольж тарих туршилт явуулсан байна.

Оксфордын их сургууль нь Астразенека компанитай хамтран коронавирусийн вакциныг гаргаж авсан билээ. Энэ вакциныг дэлхийн улс орнуудад өргөн хэрэглэж байна. Одоогоор Оксфордын их сургуулийн энэ судалгааны үр дүнг нийтлээгүй байгаа буюу цаасан дээр байгаа аж. Гэхдээ энэ судалгааны мэдээллүүд нь гараад байна.

Туршилтанд хамрагдсан 50-иас дээш насны 850 хүн хоёр өөр компанийн вакциныг хольж тариулсан байна. 1-р тунд Астразенека вакцин тариулсан бол 2-р тунд Файзер вакциныг тариулжээ. Ингээд энэ туршилтын үр дүнд тухайн туршилтанд оролцсон 850 хүний дархлаа сайжирсан гэсэн дүгнэлт гарчээ.

Дэлхийн улс орнууд коронавирусийн хэд хэдэн төрлийн вакциныг хүн амдаа сонгон тариулах сонголтыг өгч байгаа. Гэхдээ дэлхий даяар коронавирусийн вакцины эрэлт их байгаа тул тодорхой төрлийн захиалсан вакцины нийлүүлэлт удаашрах, хойшлох асуудал гарч байна.

Оксфордын их сургууль Астразенека, Файзер гэсэн хоёр вакциныг харьцуулан, эхний тундаа нэг вакцин тариулаад, дараагийн тундаа өөр вакцин тариулах боломжтой эсэх талаар өнгөрсөн хавраас эхлээд судалгаа явуулж байсан байна. Ямартаа ч тус сургуулийн энэ судалгаа үр дүнд хүрчээ. Зарим улс орнууд энэ үр дүнг зөвшөөрч байна. Жишээ нь Герман, Франц зэрэг улсад хоёр өөр вакцин тарихыг зөвшөөрөөд эхэлсэн. Нэг жишээ дурдахад, Германы канцлер Ангела Меркель өнгөрсөн дөрөвдүгээр сард Астразенекагийн вакцин тариулсан бол өнгөрөгч долоо хоногт хоёр дахь тундаа Модернагийн вакциныг тариулжээ.

Ихэнх улс оронд тарьж байгаа вакцины хоорондох зай 21 хоногийн хугацаатай байгаа. Тэгвэл Оксфордын их сургуулийн судалгаагаар 8-12 долоо хоногийн хугацаатай тариулахад хүний дархлаа сайжирсан үр дүнг мөн нотлоод байна.

Бас нэг судалгаа явуулсан нь, Астразенека компанийн вакциныг хоёр тун тариулаад, зургаан сарын дараа AstraZeneca booster буюу дахин нэмэлт нэг тун болгон тариулахад хүний дархлаа сайжирч байгаа туршилтын үр дүнг танилцуулав. Эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан туршилтаар бол коронавирусийн вакцины дархлаа тогтоох хугацааг зургаан сар гэж үзэж байгаа. Тэгвэл судалгааны үр дүнгээр бол зургаан сарын дараа AstraZeneca booster буюу нэмэлт тунг тарих боломжтой гэж үзэж байна. Ийм бол 9, 10-р сараас нэмэлт тунгуудыг зарим улс орнуудад тарих шаардлагатай болох нь. Үүнтэй холбоотойгоор Астразенекагийн 3 дахь тунг зургаан сарын зайтай тариулахад тухайн хүний дархлаа сайжирч байгаа гэсэн судалгааны туршилтын дүнг танилцуулжээ.

Энэ судалгааны үр дүн зарим улс орнуудад нэлээн таатай санагдаж магадгүй. Учир нь Астразенека, Файзер тариулсан байсан хүнд дараа нь тухайн компанийн вакцин дутагдалтай нөхцөлд өөр компанийн вакцины 2 дахь тунг тариулах боломж нь бүрдэнэ гэсэн үг.

Энэ туршилтын тайланг тун удахгүй олон нийтэд ил гаргах юм байна.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...