7 настай охины хурууг тасалсан этгээдийг ирэх сарын 1-нд шүүнэ

Долоон настай охины хоёр гарын хурууг нагац ах нь согтуурсан үедээ сүхээр цавчиж тасалсан хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан. Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 1-ний өдөр товлогдсон байна.

Хэргийг сануулахад, тус дүүргийн 17 дугаар хорооны иргэн, 51 настай, эрэгтэй Ш нь 2019 оны тавдугаар сарын 14-ны өдөр архи ууж согтуурсан үедээ долоон настай нагац дүүгийнхээ зүүн гарын дунд хуруу, долоовор хуруу, баруун гарын эрхий хурууг сүхээр тасласан бөгөөд охин яаралтай хагалгаанд орсон билээ. 

Сэтгэгдэл
Уншиж байна...