Испанийн эрдэмтэн дэлхийн хамгийн анхны хүн, сармагчингийн эрлийзийг Хятад улсын лабораторид ургуулжээ.
Судлаачид эрлийз үр хөврөлийг хүн болон сармагчингийн гентэй хослуулан ямар ч төрлийн эд эсийг үүсгэх чадвартай хүний үүдэл эсээр гаргаж авсан байна.
Хэдийгээр шинэ туршилт нь донор ургуулахад чухал нөлөө үзүүлэх боловч “хууль эрх зүйн асуудал”-ийн талаар эсэргүүцэлтэй байгаа ажээ.
Өмнө нь Хуан Карлос Изписуа Белмонте нь 2017 онд анхны хүний гахайн эрлийзийг бий болгох гэсэн боловч бүтэлгүйтсэн байна. Үр хөврөл нь 14 хоногийн хугацаанд зогсонги байдалтай болсон бөгөөд мэдрэлийн систем нөхөн төлжих чадваргүй хэмээн үзжээ.