Шүүхээр шархаа нөхөх 130 ТЭРБУМ ТӨГРӨГ

-Татварын мөнгөөр хохирол барагдуулж, нөхөн төлбөр олгох уу-

Улстөрчдийн буруу шийдвэрийн гай татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлсээр байна. Тухайлбал, Тост, тосон бумбын нурууг анх 2014 онд орон нутгийн, 2016 онд улсын тусгай хамгаалалтанд авсан. Гэтэл 2017 онд тодорхой хэсгийг нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн компани ашиглахыг зөвшөөрсөн байдаг.

Харин энэ 7 хоногт Засгийн газрын хуралдаанаар Тост, тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан. Мэдээж байгалийн баялагаа, газар нутгаа хамгаалах нь зүйн хэрэг. Харин цаана нь анх ашиглах зөвшөөрөл олгосон, тэнд үйл ажиллагаа явуулсан хүмүүс хохирч байгаа мэт болов ч үнэн хэрэгтээ олон нийт л түүнийх нь горыг амсаж байна.

Би уг нь ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодож байсан юм. Хөрөнгө оруулалтыг хамгаалдаг нийгэмд амьдарч байна гэж бодож байсан Учир нь, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Бүх үүх, түүхээ цаасаар нь бэлтгээд танилцуулна. Энэ бол бизнесийн эрсдэл юм. Би өөрөө 2016 онд гарсан. Гэхдээ надтай холбогдсоноор тэр залуучуудын хувьд Монголын бизнесийн түүхэн дэх улс төрөөс шалтгаалсан хамгийн том хэлмэгдүүлэлт болох байх. Анх лиценз авахдаа Монгол Улсын хууль журмын дагуу л авсан.Би эзэмшиж байсан компаниа 2017 онд өөр хүмүүст шилжүүлсэн байсан.Надад байхад 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Өөр залууст компаниа зарсан. Тэд нэмээд, нийтдээ 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон гэж сонсч байсан. Ёс зүйн хувьд тэр компани том хохирол амссан байх. Би хохирогчдын нэг учраас өөрийнхөө тухай ярьмааргүй байна. Олон нийт өөрсдөө дүгнэлт хийнэ байх. Миний нэр оролцсоноороо энэ компани дампуурч байна шүү дээ. Асуудал нь надад байна. Би уг нь ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодож байсан юм. Хөрөнгө оруулалтыг хамгаалдаг нийгэмд амьдарч байна гэж бодож байсан.” Хэмээн хэвлэлд тайлбар өгсөн.

Нэгэнт хохирсон учраас тэд шүүхэд хандана, хохирлоо барагдуулахыг хүснэ. Тэр үед хэрхэх бол.

Дээрх лицензийг цуцалсантай холбоотойгоор Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Нэг хүнд зориулсан шийдвэр гэж байхгүй шүү дээ, бүхэлд нь оруулж байгаа юм. Хуулийн хүрээнд асуудлыг шийднэ. Аж ахуйн нэгжүүдэд бол хүндрэлтэй л байгаа. 130 орчим тэрбум гэдэг бол бага мөнгө биш ээ. Энэ асуудал олон зүйлийг ардаа дагуулж байгаа. Тост, тосон бумбын нураанд авсан арга хэмжээ зөвхөн нэг хүнд, нэг аж ахуйн нэгжид зориулсан арга хэмжээ биш. Тусгай хамгаалалтад авсан учраас дараагийн асуудлаа шүүхийн хүрээнд шийдээд явах байх.” гэдэг тайлбарыг өгсөн.

Гэтэл нөгөө талд хохирлыг барагдуулахгүй шүү хэмээн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлчихсэн. Энэ асуудал Ашигт малтмалын хуулийн дагуу цуцлагдсан тохиолдолд нөхөн олговор байхгүй.” гэж байгаа юм.

Шийдвэр гаргах түвшний гурван хүн өөр, өөр байр суурьтай байгаа нь энэ. Мэдээж хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхой, 130 тэрбум төгрөг гэдэг бага мөнгө биш учраас “хохирогчид” нь шүүхэд хандах нь гарцаагүй. Хуулийн байгууллага аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг Засгийн газарт нөхөн төлбөр тавих байдлаар олгохыг шийдвэрлэх нь гарцаагүй. Олон хуулийн дагуу аж ахуйн нэгжид зөв шийдвэр гарна. Гэхдээ Засгийн газарт нөхөн төлбөр төлөх байтугай мөнгө байхгүй.

Байгаа нь татварын мөнгө. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвар гэсэн үг. Нийтэд таалагдахын тулд хэн нэгний гаргасан буруу шийдвэрийн гайгаар хурааж, хуримтлуулахын оронд үүргээ биелүүлж татвар төлснөөр иргэд хохирох нөхцөл үүсч байна. Төрийн мөнгө, төрийн өмч гэдэг хамгийн ил тод байх ёстой байтал тэнгэрээс унасан мэт тэрхүү хөрөнгийг улстөрчид өөрсдийн гаргаж буй аливаа шийдвэрийн “өр”-нд өргөж, нөхөн төлбөр олгоод байх ёстой юу.

Анхнаасаа зөв шийдвэр гаргасан бол өдгөө энэ тэмцэл байх ч үгүй байсныг ямар ч тэнэг хүн ойлгоно. Гэвч түрийвчээ нэгтгэж, чадаагүй, түрийдээ багталцахаа байсан улстөрчид татварын мөнгөөр тоглодог байдал үүслээ. Бүх зүйлд хариуцлагын тогтолцоо бий болчихвол өнөөгнийх шиг нөхцөл байдал үүсэхгүй л баймаар.

Эх сурвалж:
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=23651

Сэтгэгдэл
Уншиж байна...