Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй

Допингийн асуудалд нэр холбогдоод байгаа энэ жилийн наадмын түрүү бөх, залуу аварга Э.Оюунболд дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл хийлээ.

Монгол Улсын аварга Э.Оюунболд “Хоёр бөхийн холбооны маргаан эцсийн цэгтээ хүрч, бусармаг үйлдэл хийж байна. Би 14 настайгаасаа аварга багшийнхаа шавь болсон. Аварга багш маань надад хоёр зүйлийг захиж ирсэн. Архи ууж болохгүй. Допинг хэрэглэж болохгүй. Би допинг хэрэглэж үзээгүй. Миний шээс солигдсон байна. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч тусална уу. Монголын допингийн холбооны төвийн 5 хүн шинжилгээний хариуг задлах ёстой байсан. Гэтэл нэг, хоёр хүн шинжилгээний хариуг задалж сошиал ертөнцөөр цацсан. Тэр даруйдаа бөхчүүдээр над руу дайруулсан. Үүнийг зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байна. Би хуулийн байгууллагын хяналтын дор дахин шинжилгээ өгмөөр байна. Над руу наадмын өмнө нэг биш удаа дайрч давшилсан. Чамаас допингийн бодис илрүүлнэ гэж хэлж байсан. Хилс хэргээр намайг гүтгэж байна” гэсэн юм.

Монгол бөхийн ёс жудагаа бодож, ард түмнээ хүндэтгээд өдий болтол дуугүй явлаа. Одоо нэг тайлбар хийх цаг болсон байх. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ зүй бус явдлаар бохирдох ёсгүй гэж бодож байна даа!

Posted by Энхтөгс Оюунболд on Saturday, August 17, 2019
Сэтгэгдэл
Уншиж байна...