Монголд цацраг идэвхит үүл орж ирсэн үү

Энэ сарын 8-ны өдөр Оросын цөмийн агентлаг Цагаан тэнгис дэх цэргийн баазад хотын эргээс гадна Росатом цөмийн хөдөлгүүрт пуужин туршиж байсан бөгөөд улмаар дэлбэрэлт үүсч энгийн хэмжээнээс 16 дахин их цацраг идэвхит бодис агаарт тархжээ.

Тэгвэл энэхүү үйл явцтай холбогдуулан манай улсад хор хөнөөлтэй байж болох талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Монгол руу цацраг идэвхт үүл орж ирээд байгаа юм биш үү, үүнийг хянаж буй газар байна уу. Жиргээний цөмийн мэргэжилтнүүд бидэндээ мэдээлэл өгөхгүй юм уу. Ядахдаа хэзээ хэдэн өдрийн турш хаана хаана гадуур явахдаа юуг анхаарах, хүүхдээ яаж хамгаалах талаар мэдээлэл хэрэгтэй байх юм” хэмээн твиттер хуудаснаа бичсэн байна. 

Харин үүнд Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр “АНУ-ын Батлан хамгаалах хоёрлугаар шугамтай хамтарч хууль бус цацрагийн хөдөлгөөнийг хянах мониторуудыг Монгол улсын хилийн боомтууд дээр суулгасан. Үнэхээр хил орчимд зөвшөөрөгдөх хэмжээнээс их цацрагийн тун ажиглагдвал мэдрэх учиртай” хэмээн бичжээ. 

Сэтгэгдэл
Уншиж байна...