УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийнх нь нэр төрд халдсан гэх хэргээр цагдаад өгчээ.
Энэ талаар Э.Бат-Үүл нүүр номдоо “ЕТГ-ын дарга З.Энхболд намайг өөрийнх нь нэр төр, өөр хэдэн “юм’-ыг нь “гутаасан’ гэж цагдаад гомдол гаргажээ’ гээд цагдаагийн “зарлан дуудах’-тай хамт тавьсан байна. Түүний жиргээтэй холбоотойгоор З.Энхболд гомдол гаргасан бололтой.
