ЭХНЭРИЙНХЭЭ АМИЙГ ХӨНӨӨГӨӨД МАШИНТАЙ НЬ ГАЛДАН ШАТААЖЭЭ

Говь-Алтай аймагт өчигдөр хүн амины ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, Есөнбулаг сумын Наран багийн ойролцоо уулын бэлд иргэн Г.Мөнхбаяр эхнэр Б-гээ хардаж зодож, улмаар амийг нь хөнөөгөөд  Приүс 20 маркийн машинд цогцсыг нь хийгээд галдан шатаасан байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар “Нөхөр Г.Мөнхбаяр нь Howo маркийн ачааны машин барьдаг бөгөөд хил рүү ачаа ачдаг байсан. Хэрэг гардаг өдөр ачааны машинтай Бигэр суманд ачаа буулгах гэж яваад түлш дуусч эхнэрээ шатахуун аваад ир гэж дуудсан юм билээ.

Тэгээд эхнэр нь өөрийнхөө машинтай шатахуун аваад хээр байгаа нөхөр дээрээ очтол хардаж зодоод амийг нь хөнөөжээ. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд хоёр охин нь дагавар юм байна. Харин бага хүү нь Г.Мөнхбаярын хүүхэд” гэв.

Ийнхүү гурван хүүхэд ээжгүй өнчирч хоцорсон харамсалтай аймшигт хэрэг гарсан байна.

Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Г.Мөнхбаярыг цагдан хорьсон байгаа ажээ.

Сэтгэгдэл
Уншиж байна...