ЯПОН ШУУДАНЧ 24000 ЗАХИДЛЫГ ХҮРГЭЛГҮЙ ДАРЖЭЭ

Япон улсын цагдаа нар нэгэн хачирхалтай хэргийг илрүүлжээ. Японы Токио хотын ойролцоох Канагава мужид байдаг шууданчийн гэрээс 24000 гаруй захидал олдсон байна. Шууданч 61 настай бөгөөд түүнд эдгээр захидлуудыг хүргэхэд үнэхээр яршигтай байсан гэнэ. Гэхдээ залуу ажилчдаасаа дутаж шууданг хүргээгүй гэж харагдахыг хүсээгүй тул захидлуудыг гэртээ авчирч дарсан хэмээн мэдүүлжээ.

2017 оны 2-р сараас 2019 оны 11-р сарын хоорондох 1000 гаруй захидалтай холбоотой гомдол Цагдаад иржээ. Ингэснээр мөрдлөг явагдаж эхэлсэн байна. Эдгээр гомдлууд нь хоёр жилийн хугацаан дахь захидлыг хамарч байгаа ч шууданчийн гэрээс 2003 оноос хойших олон захидал олдсон байна.

Энэ хэргийн дараа Японы Ёкохама хотын Шуудангийн газар уучлал хүсээд, бүх захидлыг эздэд нь хүргэнэ, мөн цаашдаа хариуцлагатай ажиллаж, арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.

Япон улсын Киодо агентлагийн мэдээлснээр өнгөрсөн жил тухайн шуудангийн хэсэг дотооддоо шалгалт явуулах үед сэжиг төрж эхэлжээ. Шууданч эр хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ажлаасаа халагдсан байна. Шууданчийг Шүүхийн өмнө гэм буруутайг нь нотолж 3 жил шоронд хорих эсвэл 500 мянга гаруй ейны торгууль ногдуулахаар боллоо. Энэ нь 4600 ам.доллартай тэнцэхүйц мөнгө юм.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Сэтгэгдэл
Уншиж байна...