НАРАН ДЭЭР НОЦТОЙ ДЭЛБЭРЭЛТҮҮД БҮРТГЭГДЛЭЭ

Наран дээр хэд хэдэн ноцтой дэлбэрэлт бүртгэгдсэн тухай АНУ-ын Үндэсний цаг уурын албаны Сансарын цаг агаарын урьдчилсан мэдээний төв (SWPC)-өөс мэдээлжээ.

Баасан гарагт 24 цагийн дотор С ангиллын долоон дэлбэрэлт, бямба гарагийн өглөө илүү хүчтэй М ангиллын дэлбэрэлт тус тус бүртгэгджээ. С ангиллын дэлбэрэлтүүдийн улмаас асар их хэмжээтэй нарны титмийн хаягдал цацагдсан байна.

Дэлбэрэлтүүд нь сүүлийн хэдэн өдрүүдэд нарнаас сансарт бодис, энергийг гаргахад нөлөөлсөн ба дэлбэрэлтүүдийн зарим нь дэлхий дээр хэдэн өдрийн геомагнит шуурганы нөхцөлийг бүрдүүлэх боломжтой гэнэ.

Хамгийн сүүлийн SWPC-ийн урьдчилсан мэдээгээр өнөө орой, маргааш, есдүгээр сарын 2-ны орчимд дахин геомагнит шуурга дэгдэх магадлалтай ба энэ нь дэлхий дээр болон агаар мандалд нөлөөлж болзошгүй аж.

Наймдугаар сарын 26-нд Наран дээрх нарны толбо бүхий 2859 бүсээс C3-ын гал гарсан бөгөөд дэлхийг чиглэн нарны дэлбэрэлт болсон байна. SPWC төвөөс SOHO/LASCO багажийн авсан зургуудад дүн шинжилгээ хийснээр CME-ийн хэсэгчилсэн гало цагираг байгааг батлав.

Энэхүү нарны дэлбэрэлт нь ‘нарны цунами’-г эхлүүлсэн байж болзошгүй. Моретон долгион буюу Моретон-Рэмси долгион гэж нэрлэгддэг нарны цунами бол нарны гэрлээс үүдэлтэй том хэмжээний нарны титмийн цохилтын долгион юм. Анх 1950-иад оны сүүлээр ажиглагдсан НАСА-гийн 2009 онд ашигласан технологи нь ийм цунами байгаа эсэх, түүний механизмыг баталжээ.

Уламжлалт цунами гэдэг утгаараа усны долгионоос ялгаатай нь нарны цунами бол ойролцоогоор 62.000 миль өндөртэй, нарны системээр 560.000 миль орчим хурдтай урсан өнгөрдөг халуун плазм ба соронзон долгион юм.

Наран дээрх дэлбэрэлтүүд нь хүчин чадлаасаа хамааран А, B, C, M, X гэж ангилагддаг. Долоодугаар сард хамгийн хүчтэй Х ангиллын дэлбэрэлт үүсэж 16 минутын турш үргэлжилжээ. Америкийн судлаач Сангита Абду Жиоти нарны идэвхжил дэлхийн интернэтийн ажиллагааг тасалдуулж магадгүйг сануулсан байна. 

Орч. Н.Лхамаа

Сэтгэгдэл
Уншиж байна...