2023 оны 11 дүгээр сарын 20-ноос 2023 оны 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2023 оны 11 дүгээр сарын 20-ноос 2023 оны 11 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
/21-22-нд говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиу хэмжээний нойтон цас, нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна/
Хур тунадас: 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд Халх голын сав газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 20-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 21-нд ихэнх нутгаар, 22, 23, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хүйтний эрч чангарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -19…-24 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна. 25-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 21-нд оройдоо ялимгүй цас, 22, 25-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 22-25-нд хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-30 градус, бусад хэсгээр -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн, бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-26 градус, бусад хэсгээр -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл
Уншиж байна...