“Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу улаан шантаажчин байв уу?

“Улаан бал” ярилцлагын нэвтрүүлгээрээ олонд танигдах болсон Ч.Лодойсамбуу сүүлийн үед таарсан болгонтойгоо яс булаалдсан ноход шиг яр яр хийх болсон нь гайхалтай. “Санхүүгийн хувьд би хэнээс ч хараат бус, ярилцлагын нэвтрүүлгээ үнэд хүргэж чадсан” гэж онгирдог түүний үнэн дүр төрхийг АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ гэгч залуу улайтал нь илчилж орхилоо. Ч.Лодойсамбуу “Улаан бал” нэвтрүүлэгтээ хэнийг оролцуулахаа өөрөө шийддэг ч гэлээ өнгө мөнгө хардаг нэгэн бололтой. Түүний нэвтрүүлэгт уригдсан Д.Мөнх-Эрдэнээс ярилцлага нь олон түмэнд цацагдсаны дараа холбогдож, мөнгө өгөхийг хүсчээ. Тэрээр “Манай нэвтрүүлэг 6 сая төгрөгийн үнэтэй” хэмээн анх хэлж байжээ. Удалгүй тэрээр “Эхнэр төрчихлөө” хэмээн ярьснаар Д.Мөнх-Эрдэнэ төрөх эмнэлгийн гадаа түүнд 10 сая төгрөг бэлнээр аваачиж өгч байжээ. Ийнхүү нэвтрүүлэгтээ оролцсон хүмүүсээсээ мөнгө төгрөг нэхэмжилж авдаг болохыг Д.Мөнх-Эрдэнэ илчилж орхисон юм. Гэвч Ч.Лодойсамбуу “Би ямар ч мөнгө аваагүй” хэмээн өөрийнхөө нүүр номын хуудсаар хэлсэн ч олон түмэнд түүнд итгэхгүй байна. “Улаан бал”-ын Ч.Лодойсамбуу улаан шантаажчин байв уу хэмээн олон нийтийн сүлжээнд шүүн хэлэлцэж байна.
“Улаан бал” нэвтрүүлгийнхээ 50 хувийн эрхийг тэрээр NTV телевизэд худалдсан гэх бөгөөд 250 сая төгрөгийн үнээр тохиролцсон гэдэг. Үргэлж амнаас нь мөнгөний тоо унах болсон тэрээр нэвтрүүлгийнхээ 50 хувийн эрхээ зараад зогсохгүй оролцогчдоосоо “орлого” нэхэмжилдэг нь шударга ёс нэхэж ярьдаг түүний хувьд хэр шударга зам юм бол?

Сэтгэгдэл
Уншиж байна...