Мэргэжлийн сумогийн Аки башёгийн найм дахь өдөр ёкозүна Тэрүнофүжи маэгашира Тамавашитай барилдав. Тэд өмнө нь 14 удаа барилдахад Тэрүнофүжи ес, Тамаваши тав давж байлаа. Энэ удаа ч 73 дахь ёкозүна давснаар намрын тэмцээнийг нэг ч унаагүйгээр тэргүүлж эхэлжээ. Дашрамд дурдахад макүүчид нэг ч унаагүйгээр тавиас дээш хувийн амжилтаа дөрөв дэхээ үзүүлж буй Тэрүнофүжи ёкозүна цолтойгоор анх удаа уг амжилтыг үзүүлж буй нь энэ юм. Тэрээр өнөөдөр маэгашира Дайэйшёотой барилдана. Аки башёг найман даваатай ёкозүна Тэрүнофүжи тэргүүлж, нэг унаа илүү маэгашира Миёгирюү нэхэж байна.