ОУХМ Т.Болортуул аваргын төлөө тулалдана

ОХУ-ын нийслэл Москвад боксын армийн дэлхийн аварга шалгаруулах 58 дахь удаагийн тэмцээн болж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д тулалдаж буй ОУХМ, Ази тивийн аварга Т.Болортуул эхний даваанд Кенийн П.Чегег ялаад, мөнгөн медалийн төлөө Беларусийн Г.Бруевичтэй ширүүн тулалдсаны эцэст буулган авч, шигшээд шалгарчээ. Тэрээр аваргын төлөө дэвжээний эзэн орны Д.Абрамоватай үзэлцэнэ.
Түүний өрсөлдөгч 31 настай орос бүсгүй Балба, Бразилын боксчдыг ялж, шигшээд шалгарсан юм. Дарья Абрамова нь 2012 оны ДАШТ-ээс 64 кг-д, “Минск-2019” Европын наадмаас 57 кг-д хүрэл медаль хүртэж, 2016 онд 60 кг-д тивдээ түрүүлсэн шилдэг тамирчин юм.

Сэтгэгдэл
Уншиж байна...