“HULAN-21” НЭРТЭЙ ХЯТАДЫН ХУЛХИ УТАСНЫ ТҮҮХ

Технологийн дэвшилтэй хөл нийлүүлсэн монголчууд “Эхлэл” хэмээх брэндтэй болж байсан түүх саяхан. Энэхүү компани улмаар монголчуудын анхны гар утас “Хулан” гар утсыг хэдхэн хоногийн өмнө худалдаанд гаргасан. Гэвч алхам тутамдаа хэрэглэгчдээ хуурч байсан нь хөдлөшгүй баримт, хил гааль дээр илчлэгдэж байна. Монгол инженерүүдийн бүтээл гэж тэнгэрт тултал рекламдаж байсан “Эхлэл” брэнд болон “Хулан” гар утас нь урд хөршид үйлдвэрлэгдсэн төдийгүй Хятадын зах зээлд монгол мөнгөөр шилжүүлэхэд ердөө 100 мянган төгрөгөөр үнэлэгдэж буй утас аж. Үүнээс илүү ноцтой нь эх орондоо үйлдвэрлэж буй утас хэмээн сурталчилж байсан “Хулан” брэнд нь дотооддоо үйлдвэрлэж байгаа нэрийдлээр ихээхэн хэмжээний татвараас бултаж амжжээ. Гар утасны сэлбэг нэрээр орж ирсэн бараанд гаалийн хяналтын үзлэг хийхэд 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх угсарсан гар утас оруулж ирсэн нь хил, гаалийн тоо баримтаас илэрсэн байдаг. Сэлбэг болон бэлэн бүтээгдэхүүн оруулж ирэхэд гаалийн татварын зөрүү бий ч тус компани өмнө нь ч гар утасны сэлбэг оруулж ирж байхдаа ч татвар төлдөггүй байсан нь гайхалтай. Гэвч өөрсдийн хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй, гаалийн улсын байцаагч нарыг хэл амаар доромжилж, зүй бус харьцаж, Гаалийн хариуцлагатай албан тушаалтныг дарамталж байсан аж. Иймд ГЕГ-аас хууль бусаар бараа нуун дарагдуулж улсын хилээр оруулж ирсэн, мөн ихээхэн хэмжээний татвар төлөөгүй ноцтой хэрэгт “Эхлэл” компанийг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар болжээ.

Сэтгэгдэл
Уншиж байна...